эс
2010 оны 05-р сарын 05 Нийтэлсэн ALTANZUL0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 53
эс
2010 оны 05-р сарын 05 Нийтэлсэн ALTANZUL0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 15
plant
2010 оны 05-р сарын 05 Нийтэлсэн ALTANZUL0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 17
excel
2010 оны 05-р сарын 05 Нийтэлсэн ALTANZULMicrosoft
Office Excel, Microsoft Office PowerPoint, Macromedia Flash
програмуудаар суралцагчдад өөрийгөө үнэлэх үнэлгээний тест боловсруулан
тарааж өгвөл суралцагч бүр тухайн сэдвийн стандартыг хангасан мэдлэгийн
түвшинг хэр эзэмшиж, төлөвшиж байгаагаа үнэлэх боломжтой болно. Жишээ
болгон Microsoft Office Excel програмыг сонгож авав.
Тест зохиоход анхаарах зүйлс
1. Даалгавар бүр сургалтын ямар нэг чухал үр дүнг шалгах зорилготой байна.
2. Даалгавар бүр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлэх ёстой бөгөөд асуудал нь ойлгомжтой байна.
3. Даалгавар ба түүнд өгөгдөх хариултууд нь энгийн тодорхой үг хэллэгтэй байна.
4. Даалгаврын асуултад үгүйсгэх утгатай үг хэллэг орсон тохиолдолд тэдгээрийг онцгойлон анхаарна.
5. Зөв гэж сонгуулахаар бэлтгэсэн хариулт нь үнэхээр зөв төдийгүй бусад хариултаас хамгийн оновчтой нь байна.
6. Даалгавар бүр тухайн тест дэх бусад асуулт, даалгавраас хамааралгүй, тусдаа бие даасан байна.
7. Тодорхой бөгөөд ойлгомжтой, энгийн загвараар даалгавар хариултаа байрлуулна.
8. Нөхөх үгийн орон зай нь нэгэн жигд, хангалттай хэмжээтэй байна.
9. Тестийн агуулга, төрөл, даалгаврын тоог сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулна.
Microsoft
Office Excel програмын нэмэлт харагдах хэсгүүд нь хаалттай
(нууцлагдсан), хуудсуудын хооронд шилжих товчнуудын тусламжтайгаар
даалгаврын дараагийн (өмнөх) бүлгүүд болон үнэлгээний хэсгүүдийн
хооронд шилждэг, суралцагч өөрийгөө үнэлэх боломжтой үнэлгээний цахим хэрэглэгдэхүүн боловсруулж туршъя. Үүнийг хялбаршуулахын тулд холбоос хийх аргыг ашиглана.
Дасгал 4. Тестийн сан үүсгэх
Алхам 1. Өөрийг шалгах тест хийцгээе. Sheet 1 буюу тестийн НҮҮР хуудсыг дараах байдлаар бэлтгэнэ. Үүнд:

Зураг 6.15
- Ажлын хуудас (Sheet1)-ны нэрийг НҮҮР болгон солино.
- B5-K5 нүдэнд гарчгийг бичээд голлуулан 2 мөрөнд оруулна.
- B9 нүдэнд Сургууль, B12: Анги B15: Овог, B18: Нэр зэргийг тус тус оруулна.
- D9:J9, D12:J12, D15:J15, D18:J18 мужуудыг нэгтгэн хүрээлж, цагаан өнгөөр дэвсгэрийг будна.
- Тестийн хуудас бүр нь удирдах товчтой байх ба үүнийг Insert/Shapes хэсгээс сум зурж байрлуулна. Дотор нь Сорил 1 гэж бичнэ.
Алхам 2. Загварын дагуу шалгах тестээ оруулна. Үүнд тус бүр 6 тест бүхий 2 хуудас байна. Sheet2 ажлын хуудсыг СОРИЛ1, Sheet3 ажлын хуудсыг СОРИЛ2, Sheet4 ажлын хуудсыг ДҮН болгон солиод доорх зурагт үзүүлсний дагуу өгөгдлөө оруулаад хэлбэржүүлнэ.
СОРИЛ1 хуудсанд:

СОРИЛ2 хуудсанд:

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 24
дижитал аппарат камер
2010 оны 02-р сарын 23 Нийтэлсэн ALTANZUL2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 79
Дижитал аппарат х далдан авахдаа анхаарах зvйлс
2010 оны 02-р сарын 23 Нийтэлсэн ALTANZUL
![]() |
3. Та хэр их туршлагатай вэ?
4. Та зурагнуудаа яаж угаалгахаа бод
5. Авсан зурагнуудаа яаж хадгалья гэж тєлєвлєж байна вэ?
6. Танд нэг тєрлийн memory card хэрэглэдэг єєр єєр электрон бараанууд байгаа юу?
7. Та ихэвчлэн холоос зураг авна гэж тєлєвлєж байна уу?
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 35
Сургалтын зориулалттай вэбүүдтэй танилцах
2010 оны 02-р сарын 23 Нийтэлсэн ALTANZUL1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 100
Интернэтээс мэдээлэл хайх
2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн ALTANZUL0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 41
Интернэтээс мэдээлэл хайх
2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн ALTANZUL0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 42
internet
2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн ALTANZULИнтернэтээс мэдээлэл хайх,
хэрэгтэй мэдээллээ шүүж олж авах
Интернэт нь асар их мэдээллийг агуулдаг тул тухайн сэдвээр хайлт хийхдээ хэтэрхий нийтлэг, дэлгэрэнгүй үг хэрэглэхээс зайлсхийж, хайж буй зүйлээ улам тодорхой илэрхийлж бичих хэрэгтэй. Жишээ нь: “зураг” гэж хайхын оронд “уран зураг” эсвэл “модернист зураг” гэж хайвал илүү тодорхой зүйлүүд олдох болно.
Интернэт нь зөвхөн текстээс гадна кино, дуу хөгжим, зураг гээд бусад байж болох компьютерийн мэдээллийн хэлбэр, чанартай бүх зүйлсийг файл хэлбэрээр агуулж байдаг. Хайлтын системийн боловсронгуй хайлт бол лав хайлт (Advanced search) юм.
www.google.mn-ийн лав хайлтыг сонгох хэсэг

<!--[endif]-->

Хайлтыг үр дүнтэй болгох аргууд
Хэллэг эрэх
Ихэнх тохиолдолд хэллэгээр эрэх нь илүү үр дүнтэй. Жишээ нь Баабарын тухай мэдээлэл унших хүсэлтэй байв гэж бодоё. Тийм тохиолдолд Батбаяр гэж хайлтын цонхонд бичвэл олон зуун Батбаяр гэж хүний материал гарах бөгөөд та аль нь Бат-эрдэнийн Батбаяр вэ гэдгийг олоход бэрх. Ийн Бат-Эрдэнийн Батбаяр гэж хайвал илүү үр өгөөжтэй мэдээлэл олох болно.
Хашилтанд хийх
Жишээ нь: “хөл бөмбөг” гэж хашилт хэрэглэн бичих. Хэрэв та хөл бөмбөг гэдэг үгийг хашилтанд хийхгүй бичвэл хөл бөмбөг гэсэн үг орсон хуудсаас гадна хөл гэсэн үг орсон анагаахын сэдвээр бичсэн хуудсууд эсвэл Иракт бөмбөг дэлбэрсэн тухай бичсэн сонингийн мэдээ ч олох магадлалтай. Хашилтанд хийсэн үгийг хайлтын системүүд яг хашилтанд хийсэн байдлаар олдог.
Үгийн үндсийг хэрэглэх
Та зөвхөн “Бат” гээд * тэмдэг тавих буюу “Бат*” гэж хайвал Бат гэдэг эхлэлтэй үгс агуулсан вэб хуудсуудыг олох болно. Жишээ нь Батлах, батлан хамгаалах, Бат Дорж гээд бат гэдэг үгээр эхэлсэн хуудсуудыг олдох болно.
Бүүлийн логик
Бүүлийн илэрхийлэл нь хэрэглэгчийн хайлтын үр дүнг сайжруулах хамгийн сонгодог арга юм. Олон үгээс бүтсэн түлхүүр үгсд тодорхой үгс заавал байх, байхгүй байх, мөн тухайн үгсийг хамтатгах аргыг хялбарчилдаг.
Интенэтийн хайлтын системд дараах 3 Бүүлийн илэрхийллийг ашигладаг.
- AND-ба
- OR-эсвэл
- NOT-үгүй
|
Бүүлийн илэрхийлэл
|
Бичлэг
|
Жишээ
|
Тайлбар
|
|
AND
|
+
AND
|
+ гар+ бөмбөг
Гар AND бөмбөг
|
Гар болон бөмбөг гэсэн үгс 2-уулаа орсон цахим хуудсуудыг олно.
|
|
OR
|
OR
|
Гар OR бөмбөг
|
Гар эсвэл бөмбөг гэсэн үг орсон цахим хуудсуудыг олно.
|
|
NOT
|
-
NOT
|
-Гар бөмбөг
NOT Гар бөмбөг
|
Гар гэсэн үг ороогүй зөвхөн бөмбөг гэсэн үг орсон цахим хуудсуудыг олно.
|
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 40
GOOGLE HAILTIIN SISTEMIIN TUHAI
2010 оны 01-р сарын 30 Нийтэлсэн ALTANZULГүүгл хайлтын системийн тухай
Гүүгл хайлтын систем нь өөртөө маш олон нууц гэж хэлж болох аргуудыг агуулсан байдаг хайлтын систем юм.Хэн бүхний мэдэх Google-ийн талаар ганц хоёр мэддэг зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Google нь анх Stanford University-ийн оюутан Larry Page(24настай байсан) ба Sergey Brin(24настай байсан) нарын судалгаа шинжилгээний ажил дээрээс улбаалан гарч ирж байжээ. Google нь олон нийтэд маш их нэр хүндтэй ч гэлээ google ашиглан hacking хийх боломжоороо сөрөг нөлөө ихтэйд тооцогдддог. Тун энгийн амархан зааваруудаас эхлээд “google-secret” хэмээн нэрлэгдсэн ганц хоёр аргын талаар товч танилцуулах болно.
• Та google-с хайлт хийхдээ 2 буюу түүнээс дээш үгийн дараалал бичихэд үр дүнд нь уг үгнүүд дараалсан болон салж байрласан байдлаар илэрц илэрдэг. Харин та хайж буй зүйлээ: “last technology” байдлаар хаалтанд бичвэл хайлтын үр дүнд энэ 2 үг дарааллан орсон илэрцүүдийг л харуулна. Мэдээж 2 биш түүнээс олон ширхэг үгийн хослол байж болно.
* Дараагийн хайлтын арга бол хайлт хийхдээ тодорхой тооны хүрээнд хайлт хийх юм. Шууд жишээгээр тайлбарлая: 2001..2005 war гэж хайх юм бол 2001 war, 2002 war, 2003 war, 2004 war, 2005 war гэсэн хайлтуудыг зэрэг хайж байгаатай адилхан үр дүн үзүүлнэ.
15000..35000 kg гэж хайвал 20000 kg, 31000 kg гэх мэт илэрцүүд илэрнэ.
• Та хайлтаа хийх явцад хэрэггүй болоод хайж буй зүйлд чинь хамаагүй үр дүнг олж харах явдал их байдаг. Энэ байдлаас ангижрах нэг арга бол ангилал дотроос нь хайх. http://directory.google.com өөрөөр хэлбэл илтгэх урлагт хувь нэмэр оруулсан хүний талаар хайж буй бол art гэсэн хэсэг рүү ороод theoric гэсэн дэд хэсэг рүү орж хайлтаа хийвэл үр дүн нь маш оновчтой байх нь тодорхой.
• Бяцхан зөвлөгөө өгөхөд та Rapidshare, megaupload зэргээс юм хайх гэж байвал файлын нэр rapidshare гэх зэргээр хайвал олдох нь амархан байдаг.
• Зарим татсан файлын нууц үг олдохгүй байвал татсан файлынхаа нэрээр хайлт хийхэд тэрнийг тавьсан мэдээллүүд харагдах тул тэндээс нууц үгийг нь олж болно.
• Мөн та сарны гадаргыг харахыг хүсэж байвал: http://www.google.mn/moon/index.html
За одоо заавар биш аргууд руугаа орцгооё:
• Ямар нэг ftp хуудсуудаас хайлт хийхийг хүсэхгүй хүн хэн байх билээ.
“parent directory ” starcraft -html -htm -php -shtml -opendivx -md5 -md5sums
ингэж хайвал starcraft гэсэн файл байрласан эсвэл starcraft гэсэн ftp фолдер доторх илэрцүүдийг гаргаж ирнэ. Зарим хүмүүс мэдэхгүй байж болох юм. ftp хуудсыг энгийнээр илэрхийлбэл танд хэрэгтэй файлууд шууд татаж авах байдлаар жагсаагдсан байна гэсэн үг юм. Мөн дуртай дуугаа хайхыг хүсвэл:
“parent directory ” dj tiesto -html -htm -php -shtml -opendivx -md5 -md5sums гэж хайж болно шүүдээ. Dj tiesto гэдэг үгийн оронд дуртай хамтлаг, дуучныхаа нэрийг бичиж болно. Эсвэл дууныхаа нэрийг бичсэн ч болно: Dj tiesto – Ayla.mp3
• Дараагийн мөн ftp хуудас хайх арга бол ?intitle:index.of? camerton
Ингэж хайвал camerton-ын дуунууд байрласан хавтасруу орж болох нь байна шүү дээ.
• Дараагийн арга бол Хүссэн өргөтгөлтэй файлаа хайх арга хайж буй файлынхаа нэрийг бичээд араас нь filetype:pdf байдлаар бичнэ. British history filetype:pdf гэж хайх юм бол pdf өргөтгөлтэй british history гэсэн файлуудыг хайна гэсэн үг.
• Тухайн нэг оноосон сайт дотроос илэрц гаргаж ирэх. Энэ арга нь блогууд дундаас хайлт хийхэд оновчтой байж болно. Earn money from internet site:blogspot.com ингэж хайвал блогуудаас (blogspot.com-ийн) дундаас илэрц гаргаж ирнэ.
Миний энд дурдсан аргууд болоод зааврууд маш цөөхөн нь гэж ойлгож болно. Хэрэв та google-ийг сайн ашиглаж чадвал өөрийн хүссэн дуу, програм, файлуудаа үнэгүй татан авч, хүссэн мэдээллээ олж авч чадна.
“Microsoft-ийн ноёрхолд аюул занал учруулж чадах хамийн сайн зүйл бол google ба opensource хоёр юм. Ялангуюа тэд хамтдаа байхдаа” гэж Matt Asay хэлжээ..
За ингээд эцэст танд л гэж хэлэхэд “Google бол интернетийг харах цонх мөн”...
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 177
INTERNET GEJ YU WE
2010 оны 01-р сарын 30 Нийтэлсэн ALTANZULИнтернэт гэж юу вэ ?
Интернэтийн
гарал үүсэл нь бүр 1960-аад оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын Батлан
хамгаалах яам Advanced Research Projects Agency ( ARPA ) буюу
Тэргүүлэх эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ
байгууллагын үндсэн зорилго нь цөмийн бөмбөгний харилцан цохилтын үед
холбоо харилцааны аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа. Энэ үеэс
эхлэн дээрх зорилгод нийцсэн АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй
байдлыг ханган холбох Arpanet сүлжээг бий болгож эхэлсэн байна.
Энгийн үгээр тайлбарлавал компьютеруудыг сүлжээнд холбох гэдэг нь
эдгээр компьютерт байгаа мэдээллийг бүгдээрээ хувааж эзэмшинэ гэсэн үг
юм. Хүйтэн дайны үед цөмийн цохилт болоход энэхүү сүлжээний нэг хэсэг
нь цохилтод өртөхөд бусад хэсэг нь ажиллах чадвартай байхаар Arpanet
сүлжээг зохион бүтээсэн.
Технологийн
энэхүү зарчим нь хожим Интернэт бий болоход хамгийн гол үүргийг
гүйцэтгэсэн байдаг. Arpanet сүлжээг зохион бүтээх төсөл нь тун
амжилттай хэрэгжсэн бөгөөд 1970, 1980-аад он гэхэд маш олон
компьютерийг хооронд нь холбосон аварга том сүлжээ болон өргөжжээ.
Эхлээд зөвхөн батлан хамгаалах чиглэлийн компьютерууд холбогдож байсан
бол аажим аажмаар төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудын
компьютерууд холбогдож эхэлсэн байна. Өнөөдөр Интернэт сүлжээ нь хэдэн
зуун сая хүнийг бүх дэлхий нийтээр холбосон сүлжээ болон хувирсан
байна. Хамгийн гол нь энгийн нэг төслөөс дэлхий нийтийг хамарсан агуу
том сүлжээ болон өргөжсөн Интернэт нь хүн төрөлхтний туулж ирсэн
уламжлалт зан заншил, соёл иргэншилд цоо шинэ эрин үеийг авчирч бидний
ахуй амьдралд гүн гүнзгий өөрчлөлт, шинэ харилцааг бий болгосон байна.
Даяаршилийн цаашид хөгжин дэвшин үндэс нь Интернэт гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Аль ч талаас аваад үзсэн Интернэтийн хөгжил нь маш хурдацтай, бас маш амжилттай явагдсан байдаг. Яагаад ?. Үүнд өгөх хариулт нь хоёр талтай. Нэг дэх шалтгаан нь АНУ-ын Батлан хамгаалах яамны зохион бүтээсэн энэхүү технологи нь найдвартай байдлыг хамгийн дээд зэргээр хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Интернэтэд холбогдсон компьютеруудын нэг хэсгийн ажиллагаа зогссон байхад Интернэт сүлжээ нь автоматаар маршрутаа өөрчлөн ямар ч саадгүйгээр ажиллана гэсэн үг юм.

Интернэтийг WWW буюу World Wide Web-тэй нэг ижил гэж андуурч ойлгож болохгүй. WWW нь Интернэтийн зөвхөн нэг хэсэг юм.
Интернэт сүлжээ нь агуу том боловч маш уян хатан чанартай байдаг. Сүлжээнд холбогдсон компьютер эсвэл холбох шугам Интернэтэд холбогдохоо боливол бид нар компьютер эсвэл холбох шугам DOWN ( даун ) боллоо гэж ярина. Үүнтэй адилаар компьютер эсвэл холбох шугам Интернэтэд холбогдвол UP ( ап ) гэж хэлнэ. Гэвч үүнээс үл хамааран Интернэт нь бүхлээрээ хэзээ ч DOWN болдоггүй гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалтгаан нь Интернэт хүний байгалиас заяасан хоорондоо харилцах гол хэрэгцээг хангаж байгаад оршино. Хорьдугаар зууны хүн төрөлхтний түүх бол хүмүүс хоорондоо хурдан шуурхай, найдвартай, чанартай харилцах технологийг хөгжүүлж ирсэн түүх гэж хэлж болно. Хүмүүс хоорондоо харилцан ярилцах, мэдээлэл солилцох, мэдээлэл хүлээн авах, мэдээлэл хуваалцах дуртай байдаг нь бурхнаас хүмүүс бидэнд олгосон хишиг юм. Үүнийг Интернэт харилцааны бусад хэрэгслээс хамгийн давуу байдлаар хүнд хүргэж байдаг. Орчин үед Интернэт бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ гэж хэлж болно. Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн том гайхамшигт технологи болох Интернэтийг өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж сурах, дэлхий нийттэй хэний ч тусламжгүйгээр харилцах, хэзээ ч уйдахгүйгээр гэрэл гэгээтэй амьдрах, даяаршилийн үед мэдээллийг хэнээс ч дутахгүйгээр хурдан шуурхай авах үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг баттай хэлэх байна.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 126







